
“УБТЗ” ХНН-ийн Дүрмийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий Хорооны гишүүд нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ба 3 гишүүн нь монголын талаас 3 нь оросын талаас 3 жилийн хугацаатай сонгогдоно. Ерөнхий хорооны дарга, орлогч даргын үүргийг хоёр тал мөн 3 жилийн хугацаатай ээлжлэн гүйцэтгэнэ. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүн: Монгол улсын талаас: Х.Ержан - "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Д.Наранпүрэв - Монголын авто тээвэрлэгчдийн нэгдсэн холбооны төлөөлөгч Ч.Сүрэнхорлоо - Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч ОХУ-ын талаас: В.Н. Морозов - “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх А.С. Цыденов - ОХУ-ын тээврийн орлогч сайд В.В. Морозов - “Оросын төмөр замууд” НХН-ийн Монгол улс дахь Ерөнхий төлөөлөгч