Item
¥0CNY
Screenshots come from the App Store listing. They are shown at full aspect ratio, never cropped. Click to enlarge.
From the App Store SourceToto Land (Тооны Аялал) бол 1–3-р ангийн хүүхдэд математикийн үндсэн үйлдлийг тоглоом хэлбэрээр заадаг монгол апп юм. Тото хэмээх найз хүүхдийг 13 үе шат, 97 түвшнээс бүрдсэн аялалаар дагуулна. Тоолж сурахаас эхлээд үржвэрийн хүрд хүртэл — алхам алгасалгүй, хүүхдийн өөрийнх нь хурдаар. ЯАГААД БАГА АНГИЙН ХҮҮХЭДЧИЛСЭН БЭ • Уншиж чадахгүй байсан ч ойлгоно. Даалгавар бүрийг Тото дуугаар нь уншиж өгдөг тул хүүхэд бие даан тоглоно. • Алхмыг алгасахгүй. Үржих гэхэд шууд цээжлүүлэхгүй — эхлээд алхаж тоолно, дараа нь тооны шулуун дээр харна, эцэст нь баримт болж бэхжинэ. • Өдөрт 10 минут хангалттай. Нэг суулт 3–5 богино түвшин. Дунд нь мини тоглоом орж ирдэг тул хүүхэд залхахгүй. ҮСГИЙН КАРТ ЦУГЛУУЛНА Түвшин давах бүрд кирилл цагаан толгойн нэг үсэг шагналд авна. Картууд сургуульд заадаг дараалалтай яг адилхан — эхлээд эгшгүүд, дараа нь гийгүүлэгчид бүлгээрээ. Хүүхэд тоо бодох зуураа үсгээ бататгана. Жилийн босс бүрт онцгой алтан карт хожино. ЮУ СУРАХ ВЭ 1-р анги: 10 хүртэл тоолох, их бага харьцуулах, 10-ын задаргаа, 10 болон 20 доторх нэмэх хасах, 100 хүртэлх тоо ба орон таних. 2-р анги: 100 доторх нэмэх хасах, 2/5/10-аар алхаж тоолох, 2–5-ын үржвэрийн хүрд, тэнцүү хуваах. ЭЦЭГ ЭХЭД • Сурталчилгаа байхгүй. Хүүхдийн дэлгэц дээр ямар ч зар, гадагш чиглэсэн линк, чат байхгүй. • Интернэтгүй ажиллана. Машинд, зуслан дээр, дата дуусаад ч аялал үргэлжилнэ. • Бүртгэл шаардахгүй. Хүүхдээс нэр, зураг, и-мэйл, ямар ч хувийн мэдээлэл авахгүй. • Эхлэхийн өмнө богино түвшин тогтоох тест өгдөг тул хүүхэд өөрт тохирсон газраасаа эхэлнэ.
The developer is Altangerel Amar, and the app identifier is mn.knowledgetree.tooniiApp.
It was first released on 2026-09-29, according to our own database record.
Every number in these answers comes from the data shown above on this page.